Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажиллагааг түргэвчлэхийг цагдаа, АТГ, тагнуулын ажлын хэсгийнхэнд өгчээ.
Мөн уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын "Ростех” компаниас худалдаж авсан "Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэргийн явцтай танилцаж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах АТГ-ынхны санал үндэслэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцох саналаа НПГ-т хүргүүлжээ.
Уг хэргийг шалгаж буй АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг яллагдагчаар татаад байгаа юм.
Т.Од
1 сэтгэгдэл