|

Японд хүчтэй газар хөдөлжээ

 

Японд хүчтэй газар хөдөлжээ

 

ТОКИО. /TASS/. Баасан гарагт Японы Кюшю арлын зүүн өмнөд хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Цунамигийн аюулын түгшүүр зарласан боловч болзошгүй аюулын анхааруулгыг тэр даруйд цуцалсан тухай телевизийн NHK суваг мэдээлжээ.

Хүний амь эрсэдсэн, байшин барилга сүйдсэн, холбоо харилцаа эсвэл тээврийн хэрэгслийн систем доголдсон тухай мэдээлэл байхгүй байна.

Газар хөдлөлтийн голомт нь Кюшю арлын зүүн өмнөд хэсэгт оршдог Миязаки мужийн бүсэд 20 км-ын гүнд байжээ.

Кюшю арлын атомын цахилгаан станц /АЦС/ газар хөдлөлтөд өртөөгүй байна. "NHK” сувгаар мэдээлснээр, энэ тухай тус арлын АЦС-ын оператор компани болох "Kyushu Electric Power” эрчим хүчний компанийн удирдлага мэдээлжээ.

АЦС-д гэмтэл гарсан эсвэл цацрагт идэвхт бодис алдагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл