|

Архангай аймагт он гарсаар 295 удаа газар хөдөлжээ

 

 

 

Архангай аймагт он гарсаар 295 удаа газар хөдөлжээ

 

Архангай аймаг нь хангайн уулархаг нутагт оршдог тул газар хөдлөлтийн идэвхтэй хэсэгт хамаарагддаг. Тэр дундаа аймгийн төв Цэцэрлэг хот 7-9 баллын бүсэд ордог байна.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 295 удаагийн газар хөдлөлт Үндэсний мэдээллийн төвд бүртгэгдсэн байна.Харин2018-2019 онд нийт 1264 удаа газар хөдлөлт болжээ.

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатарын цагаар 20:52:17-д минутад Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас зүүн урд зүгт 7 км-ийн зайд Өлөнт гэх газар 3.2 магнитудын газар хөдлөлт болжээ. Мөн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 13 цаг 23 минутанд Архангай аймгийн Өгийнуур сумаас зүүн хойд зүгт 28 км-ийн зайд Өлзийт сумаас зүүн урд зүгт, ямаат багын Цайдам улаан чулуут гэх газар 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэдгийг Архангай аймаг дахь газар хөдлөлт бүртгэх Цэцэрлэг салбараас мэдээллээ.

Өнөөдөр аймгийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөл хуралдаж, 2019, 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.


0 сэтгэгдэл