|

Эрүүл мэндийн үзлэгээр өсвөр үеийнхний 96 хувь нь эрүүл гарчээ

Эрүүл мэндийн үзлэгээр өсвөр үеийнхний 96 хувь нь эрүүл гарчээ

Архангай аймгийн нийт хүн амын 17 хувийг өсвөр насныхан эзэлдэг. Эрүүл мэндийн газрын дэргэдэх "Ирээдүйн босго” төв 2018 онд 2582 өсвөр үеийнхнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулснаас 63,2 хувь нь охид, 36,7 хувь нь хөвгүүд байжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын таван сургуулийн ахлах ангийн нийт сурагчдын 56,5-80,4 хувь нь хамрагдсан байна.

Харин Архангайн МСҮТ-ийн оюутнуудын 27, "Булган" МСҮТ-ийн 48,5, "Гурвантамир" МСҮТ-ийн 74, Багшийн сургуулийн 82,1 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ. Үзлэгт хамрагдсан өсвөр үеийнхний 96 хувь нь эрүүл, 3,1 хувь нь эмгэгтэй байсныг эмчилж эрүүлжүүлжээ.

"Ирээдүйн босго” өсвөр үеийн эрүүл мэндийн төв нь ФЛОМ ОУБ-тай хамтран 2017 оноос өнөөдрийг хүртэл "Өсвөр насны охидын бэлгийн амьдрал-нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ахлах ангийн охидод 24 удаагийн сургалт хийж, 840 гаруй охидыг хамруулсан аж. Мөн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран охидын эрх хаана зөрчигдөж байгаа талаар бүлгийн ажил, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

"Өсвөр насны охидын бэлгийн амьдрал-нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.


3 сэтгэгдэл