|

ЧИ-ТА төслийн хүрээнд олон хүн өрхийн орлогоо нэмэгдүүлжээ

 

ЧИ-ТА төслийн хүрээнд олон хүн өрхийн орлогоо нэмэгдүүлжээ

 

 

ЧИ-ТА төсөл нь Архангай, Өвөрхангай аймгийн зорилтот 10 суманд 2016-2019 оны хооронд хэрэгжиж, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдний хөгжлийг дэмжих замаар орлого ашгийг нь нэмэгдүүлэх, орон нутгийн удирдлага иргэд, бизнес эрхлэгчид болон ИНБ-ын олон талт хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн засаглалын төсөл юм.


Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд Архангай аймагт олон талын үр өгөөжийг өгчээ.

ЛЭОСангийн Архангай аймаг дахь салбарын менежер‎Г.Баярхүү:

Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдэд нөлөөлж ажиллаж байна

‎Манай байгууллага ЧИ-ТА төсөлтэй хамтран Архангай аймгийн Хашаат сумын орон нутгийн удирдлага, иргэд, хоршоодтой хамтран ажиллаж байгаа ба Хашаат суманд сум хөгжүүлэх сангийн үйл‎‎ажиллагааг ил тод болгох, сайжруулах чиглэлээр орон нутгийн удирдлага, холбогдох‎‎мэргэжилтнүүдэд заавар чиглэл өгч ажиллаж байна. Үүний үр дүнд СХС-ын мэдээлэл ил тод, нээлттэй болж, мэдээллээ тогтмол самбарт байршуулдаг болсон. Мөн Хашаат сумын зорилтот 5‎‎хоршоотой бизнес төсөл, төлөвлөгөөг боловсруулж, уг төслийг сум хөгжүүлэх сан болон бусад санхүүжилтийн эх үүсвэртэй холбож ажилласны үр дүнд Хашаат сумын Дэлийн‎‎Өвөр хоршоо СХС-аас 7 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа‎‎өргөжүүлэн ажиллаж байна.


Архангай аймгийн улсын тэргүүний хоршоо "Ар арвижин дэлгэрэх”:‎

11 төрлийншинэсүлжээсээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд борлуулж байна



Архангай аймгийн "Ар Арвижин Дэлгэрэх хоршоо” нь 2016 оны 9 сараас эхлэн ЧИ-ТА төсөлтэй‎‎хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний сүлжмэлийн технологийн давтан сургалтад хамрагдаж, шинээр 9 төрлийн сүлжээсийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, хувцасны ханцуй, зах, цахилгаан гэх мэт деталь‎хэсгүүдийг залгах, бүтээгдэхүүнээ загварчилж, төхөөрөмж‎дээр нэхэхэд суралцсан. Өмнө нь зөвхөн 2 төрлийн сүлжээсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо нийт 11 төрлийн сүлжээсээр төрөл бүрийн‎бүтээгдэхүүн‎үйлдвэрлэж байна.Хамгийн сүүлд 2018 оны 09 сарын 21-22 нд зохион байгуулагдсан "Намрын түншлэл-2018” үзэсгэлэн худалдаагаар нийт 8 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцсон ба 1,800,000 төгрөгийн‎бүтээгдэхүүний‎борлуулалттай ажиллажээ.


 

Архангай аймаг Хотонт сумын"Цацрал”бүлэг

Сумандаа 2 төрлийн талх, 4 төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна


 

АрхангайаймгийнХотонтсумын"Цацрал”бүлгийн4‎гишүүн төслийн хүрээндгурилан бүтээгдэхүүнүйлдвэрлэлийн технологид суралцжээ. Одоо тэд 8 нэр төрлийнбүтээгдэхүүний технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сумандаа 2 төрлийн талх, 4‎төрлийн нарийн боовыг үйлдвэрлэж байна.‎Сургалтаас хойш 2 төрлийн талх нийт 6900 ширхэгийг үйлдвэрлэсэн бөгөөд 8,900,000 төгрөгийн борлуулалт, 4 төрлийн нарийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2,100,000 төгрөгийн‎борлуулалт хийжээ.

 
Montsame.mn

18 сэтгэгдэл