|

Элчин сайд Дэйв Воүзэн Архангай аймагт айлчилж байна

Элчин сайд Дэйв Воүзэн Архангай аймагт айлчилж байна

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэйв Воүзэн ажлын хэсгийн хамтаар Архангай аймагт энэ сарын 10, 11-ний өдөр айлчилж байна. Түүнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар хүлээж авч уулзлаа.
Элчин сайд ноён Дэйв Воүзэн хэлсэн үгэндээ, "Манай улсаас Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөрөө дамжуулан боловсролын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой. Бид энэ хөтөлбөртөө олон улсаас эмэгтэйчүүдийг илүү хамрагдаж, мэргэжил боловсролоо дээшлүүлж, мэргэжил эзэмшээсэй. Мөн тэднийг манлайлагч болох талаас нь үргэлж зөвлөж, дэмжиж ажилладаг. Монгол эмэгтэйчүүдийн хувьд аль ч талдаа нямбай, чанартай суралцдаг давуу талтай” хэмээн онцоллоо.
Тэрээр аймгийн МСҮТ-өөр орж, үйл ажиллагаатай нь танилцсаны дараа Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүүхэд, залуучуудад өгсөн юм.

18 сэтгэгдэл