
Гэрээ байгуулагдсаны дараа БСШУСЯ-д тендер зарлаж, засварын ажил гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах юм байна.
Тариат сумын ЕБС-ийн дотуур байр нь 1997 онд ашиглалтад орсноос хойш 2011 онд урсгал засвар хийж байжээ. Тус гурван давхар барилгын одоогийн нөхцөл нь дээврээсээ ус гоождог, шал нь цөмөрсөн, цонх хагархай, хаалганууд нь хуучирч муудсан нь хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох орчин нөхцөл таагүй байсныг Элчин сайд Масато Такаока газар дээр нь үзэж танилцсан байна.
Японы Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийг Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд улсын хэмжээнд 520 гаруй төсөл хэрэгжүүлсэн байна. Архангай аймгийн тухайд 17 төсөл хэрэгжүүлж нийт 2,9 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Б.Гэрэлт-Од
1 сэтгэгдэл