|

“Байгалиа хамгаалъя” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулна

 

 

“Байгалиа хамгаалъя” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулна

 

Архангай /МОНЦАМЭ/.Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ цаг үеийн тулгамдсан асуудлуудаар энэ сарын 05-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэв.

1. Монгол Улсад ГХУСАЗЗ-ийн чиглэл болгосон "Байгалиа хамгаалъя” аяныг 2019 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нэг сарын хугацаанд Архангай аймгийн хэмжээнд 3 багц арга хэмжээний хүрээнд зохион байгуулахаар боллоо. Аймгийн хэмжээнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх хуулийн хэрэгжилтийн байдал, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хэрэгжилт, орчны бохирдлыг бууруулах, хуулийг иргэдэд сурталчлах чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажиллах.

2. Монгол Улсын Засгийн газар 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах сургалт, сурталчилгаа, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах ажлыг энэ оны 5 сард багтаан аймгийн 19 суманд зохион байгуулах.

3. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын нэгдүгээр улирлын зам тээврийн осол гэмтлийн мэдээтэй танилцаж, энэ төрлийн осол гэмтэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн тул зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах "Дэд зөвлөл”-ийг байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, танилцуулж ажиллах.

4. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ГХУС ажилд татан оролцуулж, энэ төрлийн мэдээ, мэдээллийг орон нутгийн болон үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд нээлттэйгээр шуурхай хүргэж хамтарч ажиллах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.

 

Эдгээр арга хэмжээнд шаардагдах зардлыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардал болон ГХУС зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.


19 сэтгэгдэл