|

“Боржигон” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид анхны тоглолтоо толилууллаа

“Боржигон” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид анхны тоглолтоо толилууллаа

"Зөв хөгжил гэрэлт ирээдүй” ТББ-ын дэргэдэх "Боржигон” хүүхэлдэйн театрын анхны тоглолт боллоо. Энэ тоглолтоор Английн үлгэр "Гурван тооройн үлгэр”-ээс сэдэвлэсэн таягт хүүхэлдэйн жүжгийг "Тамир” кино театрын тайзнаа амилуулсан юм.

Мөн хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн дүр болох пороро, ропот машин поли нар хүүхдүүдийн хамт цагийг жөгжилтэй өнгөрүүллээ.

"Боржигон” театр хүүхэлдэйгээр дамжуулан бага насны хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэн эх орон, байгаль дэлхий, ан амьтан, найз нөхдийн үерхэл нөхөрлөлийн тухай өгүүлсэн, тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон урлагийн бүтээлүүдээр дамжуулан зөв боловсрол олгох зорилготой ажиллаж байна.

 

Цаашид монгол ардын сургамжит үлгэр домгоос сэдэвлэсэн тайзны жүжиг болон таягт хүүхэлдэйн жүжиг тавихаар бэлтгэж байгаа ажээ. Мөн хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгуулгуудтай хамтран ажиллаж, ирээдүй болсон хүүхэд багачууддаа эерэг нөлөөлийн ажил хийхээр төлөвлөсөн байна.


2 сэтгэгдэл