Архангай аймгийн Цагдаагийн газар нь аймгийн "Боржигон” хүүхэлдэйн театртай хамтран хүүхэлдэйн баатрын дүрээр "School police” болж сургуулийн орчинд эргүүл хийжээ. Энэ нь шинэлэг ажил бөгөөд бага насны хүүхдүүдэд эерэгээр нөлөөлж, хүүхдүүд тэднийг харан, даган дуурайжбайжээ. Цаашид ч олон хүүхэлдэй баатрууд "School police” болох гэнэ.
Сургуулийн орчинд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлээс хамгаалах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан "School police” эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагаа нь байнгын тогтвортой явагдаж байгаа. Ингэж ажилласнаас хойш сургуулийн орчинд хүүхэд ямар нэг зөрчил болон авто тээврийн хохирогч болоогүй байна.
23 сэтгэгдэл