|

Тарнын гүүрний хяналтын постын дулааны асуудлыг шийдэв

Тарнын гүүрний хяналтын постын дулааны асуудлыг шийдэв

Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл / ГХУСАЗСЗ /-ийн дарга Б.Өсөхбаяр тэргүүтэй ажлын хэсэг Хашаат сумын Тарнын гүүрний хяналтын постын ажилтай танилцжээ.
Уг хяналтын постыг 2016 онд ашиглалтад өгч, Архангай, Өвөрхангай аймгийн ЦГ-аас замын зохицуулагчид ээлжээр ажилладаг байсныг болиулж, өнгөрсөн оны 6-р сараас зөвхөн Архангай аймгийн замын цагдаагаас хоёр алба хаагчийг ажиллуулж, байнгын ажиллагаатай болгосон байна.
Б.Өсөхбаяр дарга газар дээр нь очиж ажиллахдаа аймгийн ГХУСАЗСЗ-ийн зардлын 10.0 сая төгрөгөөр алба хаагчдын амьдарч байгаа орон сууцанд бие даасан халаалтын зуух тавьж өгөхөөр болж, дулааны асуудлыг шийдлээ. Мөн ямар ч цахилгааны хамгаалалтгүй газар доогуур байсан цахилгааны шугамыг агаарын шугам болгож, 180м цахилгааны холболтыг дээрх хөрөнгөөс шийдэж өгчээ.
Цаашид ГХУСАЗСЗ-ийн зардлын 20.0 сая төгрөгөөр гадна гэрэлтүүлэг, хяналтын камер, олон нийтийн цагдааг нэмж ажиллуулах гэсэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

1 сэтгэгдэл