"Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд "Сургуулийн өмнөх боловсрол” "Бага боловсрол”, "Байгалийн ухаан”, "Хүмүүнлэгийн ухаан”, "Нийгмийн ухаан” гэсэн таван судлагдахууны хүрээнд "Бүтээлч багш” уралдааныг зохион байгуулсан. Судлагдахуун тус бүрт тэргүүн байр эзэлсэн Лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш С.Ганчимэг, Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн Математикийн багш Л.Нэргүй, Чулуут сумын ахлах сургуулийн зураг-технологийн багш Б.Баттогтох, Хангай сумын дунд сургуулийн Нийгмийн ухааны багш Л.Адъяасүрэн, Эрдэнэбулган сумын 8 дугаар цэцэрлэгийн багш Д.Энхтуяа нарыг БНСУ-д туршлага судлах аялалд явах эрхээр шагнаж урамшуулсан бөгөөд өнөөдөр эдгээр багш нарыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа нар хүлээн авч уулзлаа.
Багш нар 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд тус аялалд оролцоно.
Тус уралдааны 2, 3 дугаар байруудад шалгарсан 10 багшийг сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх техник тоног төхөөрөмжөөр шагнаж урамшуулсан бол тусгай байр эзэлсэн 5 багшийг ОХУ-ын Буриадын Улан-Үдэ хотод аялуулсан юм.
22 сэтгэгдэл