|

Оюуны спортын тамирчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Оюуны спортын тамирчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

 


Энэ сарын 20-22-нд Хонгконг Улсад 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд Монгол, Хятад, Орос, Англи, Япон зэрэг олон орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах аж. Тус тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн баг тамирчид өнөөдөр Хонгконгийг зорисон байна.

 

Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчид:

1. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн Дэлхийн Аварга/ 
2. Их Мастер М.Уянга
3. ОУ-ын Мастер Н.Намуундарь
4. ОУ-ын Мастер С.Марал
5. Азийн Мастер Э.Мишээл 
6. Б.Лхагвадорж
7. Г.Мянганбаяр
8. Т.Үжин
9. Г.Солонго 
10. У.Солонго
11. А.Ялгуун
12. Б.Гантөмөр
13. Б.Хулан
14. А.Одмаа
15. Т.Тэнүүн
16. Б.Эрмүүнболд
17. Б.Мөнхтэргэл
18. Д.Мөнхтүшиг
19. З.Тэмүүжин
20. Ш.Наранбат
21. О.Ганжигүүр
22. Ч.Нарансолонго

Монголын багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУ-ын Их Мастер, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллаж  байна.

Х.Хулан

 

0 сэтгэгдэл