|

Агаарын бохирдлыг 193 тэрбум төгрөгөөр арилгах үлгэр удахгүй эхэлнэ

 

Агаарын бохирдлыг 193 тэрбум төгрөгөөр арилгах үлгэр удахгүй эхэлнэ

 

Улсын нийслэл Улаанбаатар хот утаанд идэгдээд хэдийнээ 10 гаруй жилийн нүүрийг үзлээ. Зундааөмхийүнэр үнэртэж, өвөлдөө утаанд боогдох шахсан Нийслэлийн иргэд энэ байдалдаа дасчихсан гэхэд хилсдэхгүй. Дасахаас ч өөр аргагүй. Өвлийн эд тачир хүйтнээр ганц хоёр нь утааг эсэргүүцэж жагсаал хийхээс хэтрэхгүй. Харин хавар, намар, зун нь хэлээ хазаж, амааүдүүлчихсэнмэт хэвээр.

Улаанбаатар хотын утаа Монголын агаарын чанарын стандартаас 14 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын стандартаас 35 дахин хол давсан гэдгийг олон жилийн өмнө Дэлхийн банкнаас сануулж байсан. Тэгтэл өнгөрсөн онд Монголын агаарын чанарын стандартаас 20 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 45 дахин давсан гэсэн үзүүлэлт гарч байжээ. Харин энэ жил чухам хэд дахин их гэж тоо гарч "цус харвуулах” бол гэдгийг үнэхээр тааж мэдэхгүй.

Өнгөрсөн онд 8,2 тэрбум төгрөгийг утааны эсрэг үйл ажиллагаанд зарцуулж байсан. Түүнийгээ шөнийн цахилгааныг тэглэх, сайжруулсан зуух, түлш зэрэгт зарцуулжбайсан ч Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол нэг хувиар ч буурсан үзүүлэлт гараагүй. Нэг ёсондоотөсвийнхөрөнгийн 8.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэхэд болно. Харин энэ оны хувьдБОАЖ-ынсайд Н.Цэрэнбатын саналаар агаарын бохирдлыг бууруулахын тулд 193 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөх болсноо мэдээлсэн.Мөн тэрээр өнгөрсөн сард агаарын бохирдолтой тэмцэхийн тулд шинэ агентлаг байгуулна хэмээн хурал хийж түүнийгээ УИХ-ынзарим гишүүдэд танилцуулсан. Уг шинэагентлагнь агаарын бохирдлыг бууруулахын тулд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг нэгтгэн, нэгдсэн удирдлага дор ажиллахявдал аж.Тэгэхээр агаарын бохирдолтой тэмцэх олон байгууллагууд бус нэг удирдлага дор үйл ажиллагаа явуулах ганцханагентлагтайболно гэсэн үг гэв. Мөн дээрх хороо агаарын бохирдлын бууруулахад нийт 199 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн ч Сангийн яам 193 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн аж.

Шинээрбайгуулагдахагентлагийнхувьд УИХ-ынзарим нэг гишүүдэд дэмжигдээд нэгддэг юм байж. Харин утаанд төсөвлөгдөх 193 тэрбум төгрөг тэр хэмжээгээрээ утааны эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд зориулагдах болов уу. 2007 оноос хойш утааг бууруулах нэр дор хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд олон бий ч тэр бүр ач тусаа өгсөн удаа байхгүй. Манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд нь төдийлөн үр дүн муутайхирнээ, өртөг ихтэй байгаагаас харахад гоё ганган нэртэй төсөл хөтөлбөрүүд санаачлан хэдэн тэрбумаар нь төсөвлүүлэн хувьдаа завшдаг гэдгийг өнгөрсөн жилүүдэд амжилт олж чадаагүй хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүд нотлох биз. Харин энэ жилийн хувьд 193 тэрбум төгрөгт чухам ямар ямар төсөл, хөтөлбөрүүд багтаж, утааг бууруулах ажил хийгдэх бол гэдгийг харах л үлдлээ.

Эх Сурвалж: Ene.mn

Бэлтгэсэн: Т.НОМУН


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл