Дээрх индекс юуны түрүүнд агаар болон усны бохирдлын хэмжээг харуулдаг бөгөөд бусад бохирдлыг бараг харгалздаггүй байна. Ингээд экологийн хувьд хамгийн асуудалтай орноор Монгол Улс шалгарчээ. Хоёрдугаарт, Афганистан бичигдсэн бол гуравдугаарт, Мьянмар оржээ.
Харин хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй орноор Финланд тодорсон байна. Тус улсын дараагаар Исланд, Эстони, Швед болон Норвеги улс оржээ. Эдгээр орны хувьд цэвэр хүрээлэн буй орчноороо Финландаас багахан зэргийн доогуур байгаа аж.
ОХУ жагсаалтын 48 дугаарт бичигджээ. Тус улсын хамгийн бохирдолтой хот нь Челябинск болсон бол удаах байранд Екатеринбург орсон байна. Оросын нийслэл Москва хот тус улсын экологийн хувьд асуудалтай хотуудын жагсаалтад гуравдугаарт бичигджээ.
157 сэтгэгдэл