Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээний лагшин шүтээнийг нутагт нь залж, лагшин хайлах ёслолыг хаврын тэргүүн сарын шинийн 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Нутгийн зон олон Та бүхэн шинийн 9-ний өглөө 09.00 цагт Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд мөргөлд оролцож, шинийн 10-ны өглөө 09.00 цагаас Гэгээний лагшинд орон хийдийг танилцуулан Майдарын замаар гороолох ба 09.40 цагийн үед "Зая" цогцолбор буюу 1-р Зая гэгээний хөшөөний урд Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэй салах ёс хийж, хадаг, хүж тэргүүтний хамтаар ерөөл тавьж, буян үйлдэх юм.
Иймд сүсэгтэн олон та бүхэн хараал, хэрүүл тэмцлийг огоорч, сэтгэлээ засаж, ариусган, Монгол хувцас дээлтэй буян үйлдэхийг хэвлэлийн бага хурал хийсэн "Дээд бодь" хийдийн хамба лам Ч.Цэдэндамбаа, МБШТөв Гандантэгчинлэн хийдийн хамба лам С.Түвдэндорж, Орхон аймгийн Гончиг Сүмлин хийдийн хамба лам А.Гурван-Эрдэнэ, ТББД хийдийн гэсгү лам Н.Бэгзсүрэн нар хэллээ.
Зая гэгээнтэй салах ёсыг Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, аймгийн Төгсбаясгалант буян дэлгэрүүлэх хийд болон төр захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
13 сэтгэгдэл