2000 жилийн түүхтэй, археологийн дурсгалт газар болох "Мадайн Салех" хотын ойролцоо зочид буудал барихаар төлөвлөж байгаа ажээ.
Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман эдийн засагт шинэчлэлт хийж, аялал жуулчлал зэрэг бусад салбарыг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. Энэ нь Саудын Арабын эдийн засгийн нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай байдлыг бууруулах зорилготой аж.
Түүнчлэн М.Салман сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой гэх мэдээллийн улмаас Саудын Арабад оруулах гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурах болсон үед дээрх мэдэгдэл гарсан байна.
montsame.mn
0 сэтгэгдэл