|

НҮБ: Сэтгүүлч Ж.Хашоггийн хэрэгт бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулна

НҮБ: Сэтгүүлч Ж.Хашоггийн хэрэгт бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулна

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт бие даасан, олон улсын мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээр болсон тухай НҮБ баасан гарагт мэдээлэв.

 


Хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуульч, шүүхийн эмгэг судлаач Агнес Калламард ирэх долоо хоногийн даваа гарагт Туркт очихоор болжээ.Саудын Арабын Засгийн газрыг шүүмжлэгч нэгэн байсан Ж.Хашогги өнгөрсөн оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан билээ.


Энэ хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын прокурорын газар 11 хүнд ял тулгаж, тавд нь цаазын ял ногдуулаад байгаа юм. Гэсэн хэдий ч НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан байгууллага шүүхийн энэхүү шийдвэрийг шударга бус хэмээн үзсэн байна.


А.Калламард мөрдөн шалгах ажиллагааны талаархи тайлангаа ирэх зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэх төлөвтэй байгаа ажээ.


Сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт Саудын Арабын төрийн хэргийг хяналтдаа байлгадаг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман холбоотой байж магадгүй гэх таамаглал олон нийтийн дунд тархаад байгаа юм.

 


Харин Саудын Арабын Засгийн газар энэ мэдээллийг үгүйсгэсээр байгаа бол хэргийн үнэн мөнийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Туркийн засаг захиргаа олон улсад уриалсаар байгаа ажээ.

montsame.mn

0 сэтгэгдэл