Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн талаар Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бен Салманаас тодруулга авна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэв.
Тэрбээр энэ тухай Катарын Доха хотноо тус улсын Гадаад хэргийн сайд Шейх Мухаммед бин Абдулрахман бин Жассим Аль Танитай уулзсаныхаа дараа мэдэгдээд, Ж.Хашоггийн амийг хөнөөсөн нь "хүлээн зөвшөөрч боломгүй” хэрэг гэдгийг онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх талаар М.Салмантай байнгын харилцаа холбоотой ажиллах ажээ.
"Washington Post” сонины сэтгүүлч байсан Ж.Хашогги нь өнгөрсөн оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан билээ. Тэрбээр Консулын газар руу Турк найз бүсгүй Хатиже Ченгизтэй гэрлэх талаар бичиг баримт бүрдүүлэхээр нэвтэрсний дараа сураггүй болсон юм.
Энэ явдлын дараа Ж.Хашогги Консулын газраас амьд гарсан хэмээн албаны төлөөлөгчид мэдээлсэн боловч түүнийг Консулын газарт болсон маргааны үеэр амь үрэгдсэнийгСаудын Арабын Засгийн газар хэдэн долоо хоногийн дараахүлээн зөвшөөрсөн билээ.
Амиа алдсан сэтгүүлчийн цогцос одоог хүртэл олдоогүй бөгөөд сүүлийн үеийн тайланд мэдээлснээр, түүний цогцсыг хүчилд уусгаж, алга болгосон байж магадгүй ажээ.Саудын Арабын засаг захиргаа энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнд ял тулгаж, таван сэжигтэнд цаазын ял ногдуулаад байгаа юм.
0 сэтгэгдэл