|

АРХАНГАЙД ГҮҮ, ЯМАА ХЭЭЛ ХАЯХ НЬ ИХ БАЙНА

АРХАНГАЙД ГҮҮ, ЯМАА ХЭЭЛ ХАЯХ НЬ ИХ БАЙНА

 

Архангай аймагт энэ хавар мал их хээл хаяж байна. Өөрөөр хэлбэл мал хэвтэр алдсанаас үүдэлтэй хээл хаялт зонхилж байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар гүү, ямаа зэрэг эх мал хээл хаях нь их, хонь харьцангуй гайгүй байгаа ажээ. Нөгөө талаас мал жилбэ муутай төллөж байгаа нь төлийн хорогдол гарахад нөлөөлж болзошгүйг хэлж байна. Малын жилбэ муу байгаа нь тэжээл дутагдлаас хамааралтай гэнэ.  
Аймгийн хэмжээнд нийт 2.2 сая гаруй эх мал төллөхөөс энэ сарын 12-ны байдлаар мянга гаруй буюу 0,3 хувь нь төллөж, төл  96,8 хувьтай бойжиж байна.
Б.Гэрэлт-Од

0 сэтгэгдэл