|

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүтээгдэхүүнээ борлуулах цэгтэй болгоно

 

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүтээгдэхүүнээ борлуулах цэгтэй болгоно

 

Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан аймгийн Нийтийн сан мэдээллийн төв Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж бүтээсэн зүйлсээр үзэсгэлэн гаргалаа.

 




Энэхүү арга хэмжээ нь анх удаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, нутаг эх орныхоо түүх, түүхэн хүмүүсийн тухай мэдлэгийг номоор дамжуулан нэмэгдүүлэх, тэдний хийсэн бүтээлүүдийг олон нийтэд сурталчлах, таниулах, борлуулахад үйл ажиллагаа нь чиглэсэн байна.


 

Мөн сарын өмнөөс танхимаар уншиж эхэлсэн "Миний Архангай” номын хүрээнд АХА танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсан юм.



Аймгийн удирдлагуудын зүгээс ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээрээ хийж байгаа малгай, дээл, тоглоом, шүр, сувсан эдлэл, эсгий, ноосон бүтээгдэхүүн зэргээ нэг цэгээс худалдаалах боломжийг нээж өгч, "Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвд лангуу шийдэж өгөхөөр болжээ.



362 сэтгэгдэл