|

Цагаан идээний үнэ өсчээ

 

 

Цагаан идээний үнэ өсчээ

 

Архангай аймагт цагаан идээний үнэ он гарснаас хойш 500-2000 төгрөгөөр нэмэгджээ.

Цэцэрлэг хотод цагааны идээний нэг зах ажилладаг бөгөөд энд Цахир, Ихтамир, Булган сумдаас цагаан идээ илүү их хэмжээгээр орж ирж борлуулдаг байна. Ханиад томуу дэгдэлт ихтэй байгаа учраас сүү, аарцны хамгийн их эрэлттэй байгаа болсар шинийн баяр дөхөж байгаа учраас тавгийн ааруул, шар тос, өрөм зэрэг идээ эрэлт нэмэгдэж байгаа ажээ.

"Хасу” нийтийн худалдааны төвийн цагаан идээний тасагт өнөөдрийн байдлаар сүүн хуруудын цагаан идээний иж бүрдэл 150,000-180,000 төгрөг, өрөм 8000-9000, шар тос 12500-13000, хэвийн ааруул, цөрөм 12000-15000, сүү литр нь 3000, аарц мөн адил 3000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Montsame.mn 

0 сэтгэгдэл