|

Ц.Батчулуун шатрын “Дэлхийн цом”-д оролцох эрхийг Монголд анх удаа авчирлаа

Ц.Батчулуун шатрын “Дэлхийн цом”-д оролцох эрхийг Монголд анх удаа авчирлаа

Олон улсын шатрын Их мастер Ц.Батчулуун шилдгийн шилдэг 128 шатарчдын дунд зохиогдох Шатрын дэлхийн цомын төлөөх тэмцээнд оролцох эрхийг Монгол улсаас анх удаа авчирсан гэж Монголын шатрын холбоо мэдээллээ. Тэрбээр БНХАУ-ын Ченгду хотод зохиогдсон "Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий нээлттэй төрөлд шилдэг 33 их мастертай өрсөлдөн эрэгтэй шатарчдаас анх удаа Монгол улсаа төлөөлөн шатрын "Дэлхийн цом”-д оролцох эрхээ авсан байна.

Мастер Ц.Батчулууныг эх орондоо хүрэлцэн ирж, онгоцноос газардмагц Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, дэд ерөнхийлөгч МУГД П.Жигжидсүрэн, Монголын үндэсний олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар МҮОХ-ны ёслолын танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ц.Батчулууны хувьд 2011 онд их мастерын болзол хангасан бөгөөд шатрын спортоор 25 жил хичээллэж байгаа юм.

 
Эх сурвалж: Мэдээ.мн 

0 сэтгэгдэл