|

О.Ундрал охинд туслаж буй ангийнхан нь гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам хийж сурчээ

О.Ундрал охинд туслаж буй ангийнхан нь гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам хийж сурчээ

 


О.Ундрал охины хандивын дансанд 25 сая төгрөг цуглажээ. Хэрэв та манай сайтын байнгын уншигч бол ямар учиртай охин бэ гэдгийг нь төвөггүйхэн мэдэх байх. 

Харин хараахан уншиж амжаагүй хүмүүстээ хандаж хэлэхэд, Анх бид мөнгө, үнэт эдлэлтэй түрийвч олсон ч эзнийг нь эрэн хайж буцаан өгсөн Б.Уранбатын тухай сурвалжлагыг манай сайт  хамгийн анх нийтэд мэдээлсэн бөгөөд хүүтэй ярилцах явцдаа ангийнхан нь ангийнхаа өвчтэй О.Ундрал охинд туслахаар гар урлал хийж байгаа зэргийг сурвалжлан хүргэсэн билээ. 

Тодруулбал, биднийг Н.Уранбат хүүгээс ярилцлага авахаар очиход, Дөнгөж 12-хон настай хүүхдүүд өөрсдөө санаачлан, ангийнхаа найзын эмчилгээний зардалд бага ч болов нэмэр болохын тулд, гарын доорх материалаар өөрсдийнхөө хийж чадах бүтээлүүдээ сэтгэл шингээн урлаж байгаа гэх сайхан мэдээ угтсан юм. Мөн тус ангийнханд өвчинд шаналж яваа найзыгаа цүнх үүрүүлдэггүй, сургуулийн коридороор явахдаа хүүхдүүд мөргөж, гэмтээж өвтгөхвий гэсэндээ голдоо хийж явдаг гээд сэтгэл хөдөлгөм хийгээд хүнлэг зан чанар олон байсан юм. Тиймээс бид тус ангийнхны тухай дөрвөн цуврал сурвалжлагын бэлтгэн хүргэсэн. 

Сурвалжлага нийтлэгдсэний дараа О.Ундрал охинд туслахыг хүсч буйгаа илэрхийлсэн сайхан сэтгэлтэй хүмүүс манай сайтад маш олноороо хандсан юм. Тэдний дунд "Эгчээ би ээж аавынхаа өдөрт өгдөг 2 мянган төгрөгийг цуглуулж байгаад 10 мянга болохоор нь өгөх гэсэн юм болох уу" гэх жаахан охин, "Бид нар багшаасаа зөвшөөрөл авчихсан. Хүүхдүүдтэй хамт гар урлалын бүтээл хийгээд сургууль дээрээ аян өрнүүлээд зарах гэсэн юм" гэх сурагчид гээд чин сэтгэлийн хандив тусламжийг мөнгөтэй, баян нь биш сэтгэлтэй хүн өгдөг гэдгийг нотлон харуулсан сайхан хүмүүс олон байсан юм.

Хамгийн сүүлд л гэхэд Дэлхийн мисс тэмцээний шагналт, жүжигчин А.Баярцэцэг төрсөн өдрийн бэлэг болох хоёр сая төгрөгийг,  О.Ундрал охинд маань хандивлажээ. Тэрбээр жил бүр гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө төрсөн өдрийн бэлэгний оронд хандив цуглуулан хүмүүнлэгийн үйлст оролцдог юм байна.

Биднийг анх очиж байснаас хойш өнөөдөр их олон зүйл өөрчлөгджээ. Хүнлэг сайхан сэтгэлтэйгээрээ алдартай Г.Пүрэвбаяр багштай 7Е ангийнхныг өнөөдөр бараг бүх хүн таньдаг болж. Бас маш олон хүн их бага гэлтгүй чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, Анх зөвхөн гарын доорх материалаар гар урлалын бүтээл хийдэг байсан хүүхдүүд маань өнөөдөр сайхан сэтгэлт ах эгч нарынхаа буянаар гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам зэргийг өөрсдөө хийж сурчээ. Мөн анх хийж байсан гар урлалынх нь бүтээлүүд бүгд зарагдаж дууссан бөгөөд одоо зөвхөн сүүлд хийсэн гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам зэрэг бүтээлүүд нь үлдсэн гэнэ. Мөн тэд өөрсдөд нь тусалж худалдан авалт хийхийг хүссэн сайхан сэтгэлт хүмүүсийн хүсэлтийн дагуу, сургуулийнхаа захирал Н.Энхбатын дэмжлэгтэйгээр өчигдрөөс эхлэн сургуулийнхаа нэг давхар ширээ тавиад өглөө 08.30-13.00 цагийн хооронд өөрсдийн хийсэн бүтээлүүдээ худалдаалж байгаа юм байна. Тэд гарын саван, ванны бөмбөлөг, уруулын бальзам зэрэг бүтээлүүдээ 3000-5000 төгрөгөөр үнэлж байгаа гэнэ. Уншигч та бүхэн авахыг хүсвэл өглөө 08.30-13.00 цагийн хооронд БЗД-ийн 33-р сургууль дээр очиж авах боломжтой юм байна. 

Харин О.Ундрал охины маань эмчилгээнд чин сэтгэлийн хандив өргөхийг хүмүүс доорх дансанд хандиваа өргөх боломжтой юм байна.

 

Хандивын данс: ”ХААН БАНК” 5134022211 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                    "ГОЛОМТ БАНК” 3615103738 Хүлээн авагч М.Алдармаа /О.Ундралын ээж/
                                     Холбоо барих утас: 90111112

 


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл