|

Тавин сая төгрөгийн эзнээр Н.Учрал гишүүн тодров уу

 
 Тавин сая төгрөгийн эзнээр Н.Учрал гишүүн тодров уу

Өнгөрөгч 2016 оны сонгуулиар хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Т.Алтаншагай нарт "Монос”-ынЛ.Эрдэнэчимэг "Насны зээл” болох 50 сая төгрөгийг авахгүй хэмээн тэдний утсанд мессэж илгээн дансанд нь мөнгө хийчихсэн тухай хэвлэлээр нэг шуугиж байсныг уншигч та санаж байгаа байх. Хуульч, сэтгүүлч хоёрын хувьд 50 сая төгрөг гэдэг бага мөнгө биш, гэтэл микорфони, хуулийн гарын авлахаас өөр гайхуулах зүйлгүй эрхэм хоёр маань 50 сая төгрөгөөс татгалзан боодолтой мөнгө тавьж байгаад хэвлэлийн хурал зарлаж байсан даа. Тэр хоёр шүү дээ. Үүнээс харвал энэ хоёр амьтан тийм шударга хүмүүс үү, эсвэл энэ хоёр лүд чинь лут гэгч нь баяжиж орхив уу гээд олон асуудал дагуулсаар үлдсэн. Миний хувьд энэ хоёрын шударга хүмүүс, лут баян гэдэгт итгэж чадахгүй юм, харин цаана нь ямар баян захиалагч байв аа гэдэг л асуулт хэвээрээ үлдсэн юм.

Тухайн үед "Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын зуузай холбосон ажиллагаа байв уу, эсвэл Г.Уянгатай хамтарсан ажиллагаа байв уу. Бүр алсаас ухвал ч юм гарч мэдэх байх. Магадгүй нэг тойрогт нэр дэвшиж байгаа Н.Учралын шидсэн "мөнгөлөг” бөмбөг үү гээд олон асуудал ургаж байна даа. Н.Учралын хувьд мөнгөлөг бөгөөд магадлал бүхий нөхөр гэх хүмүүс ч цөөнгүй байна. Ёстой нөгөө кинонд гардаг шиг "Бишээ цаад эзнийг нь ...” гэдэг л болж байна. Эзнийг нь олчих юм сан” хэмээн хүртэл бичиж байсан ч эзнийг нь олж чадалгүй өнөөдөрт ирсэн.

 

Харин нэгэн улстөрийн ажиглагч энэ 50 сая төгрөгийн ар талд УИХ-ын гишүүн Н.Учрал байсан гэх мэдээллийг дэлгэнэ хэмээсэн зүйл ярив. Тодотгож хэлбэл Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын буцаагаад үзэн ядаад байсан 50 сая төгрөгийг Н.Учрал гишүүн нугалаад өгчихсөн бололтой зүйл ярив. Хардлага байж болох ч үүнд үнэний магадлал байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Н.Учрал, Л.Эрдэнэчимэг хоёр Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойрогт тулсан. Харин сэтгүүлч хуульч хоёр маань хэн нэгний санал хуваах, тойрог үймүүлэх зарчмаар нэрээ дэвшүүлсэн байх магадлалтайг эрхэм хоёрын тойрог самарсан маргаанаас харж болно.

Энэ бүх болж өнгөрсөн үйл явцаас харвал ажиглагчдын хардаж байгаагаар гэнэт баяжсан Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай хоёрын буцаан шидээд байсан 50 сая төгрөгийн ар талд Н.Учрал гишүүн байсан гэхэд болохгүй зүйл алга. Н.Учралын хувьд муу сэтгүүлч, хуульч хоёрт 50 сая төгрөгийг хэд ч нугалаад өгчих эцгийн буян бий. Ямартай ч 50 сая төгрөгийн ар талд Н.Учрал гишүүнийг бий хэмээж байгаа ажиглагчийг баримт дэлгэн мэдээлэл хийхийг л хүлээж сууя даа.

 

Х.Баатар

Шуурхай.мн 


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

2 сэтгэгдэл

  1. YYY:
    The Omega De Ville Prestige Co-Axial Chronometer Automatic Power Reserve replica watches sale mixes olden looks to a new design and offers a lot to enjoy. Its replica watches noticeable quirkiness is way apart from what you usually find in the rolex replica mainstream brands and is free from the unnecessary conservatism. The Prestige collection from Omega needs no mention among the replica watches uk crowd that admires classic, elegant designs. The large and loyal following the fake rolex sale has amassed so far has a cause that's beyond its sophisticated design or the luxury finishes; you can never expect another more rolex replica sale for formal wear in this price range. The timeless design exudes class through and through.
  2. Зочин:
    Das einzige Problem, das ich mit denreplica uhren Everest-Gurten habe (und von dem ich verstehe, dass es ein Problem ist, wenn man die meisten Gummi- oder Nicht-Armband-Gurte an eine Rolex anlegt) ist, dass das Material so nahe am Uhrengehäuse (und der Lünette) eingekeilt ist es macht das Drehen der Lünette schwieriger.replica uhren Sie können tatsächlich sehen, wie eng es in diesem Bild ist. Jetzt replica uhren glashuettemacht Everest einige Träger, die ihre eigenen festen Endenverknüpfungen enthalten, die wahrscheinlich dieses Problem abschwächen würden, aber ich mag einfach nicht, wie sie aussehen. Und meine Hoffnung ist, dass sobald das Band mehr „eingebrochen“ wird, dies weniger ein Problem wird.