|

Монгол хүүхдийн шударга байдлын үнэлгээ буурч байна

Монгол хүүхдийн шударга байдлын үнэлгээ буурч байна

Монгол дахь Хүүхдийг ивээх сангаас "Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны дүнг танилцууллаа. Уг судалгааг олон улсын "Транспаренси Интернэйшнл” байгууллагатай хамтран 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулсан байна. Дунд ангийн зургаа, найм, аравдугаар ангийн 2191 хүүхэд болон хөгжпийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдаж, фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн төлөөлөл оролцжээ. Энэ үеэр хүүхдүүд анги дэвших тусам шударга байдлын үнэлгээ нь буурч байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ.


Учир нь, худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэсэн хандлага хүүхдүүдийн дунд бий болсонтой холбоотой ажээ. Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл судалгаанд оролцогчдын 50.2 хувь нь "зөвшөөрнө” гэжээ.


Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 70 гаруй хувь нь "Үргэлж шударга байх боломжгүй” гэж үзсэн бол 43 хувь нь "Худал хэлдэг, хууран мэхлэгчид нь шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг” гэж хариулсан нь бидний санааг зовоож байна гэж Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон онцлов.

unen.mn


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл