|

Сумын төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөлгөөнөөс улс, түмэндээ өргөх андгай гаргажээ

 

Сумын төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөлгөөнөөс улс, түмэндээ өргөх андгай гаргажээ

 

 

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан суманд ажилладаг 140 гаруй төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг анх удаа зохион байгуулжээ.


Сургалтыг нээж сумын Засаг дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ, Төрийн албан хаагчид хуулиар олгогдсон албаны хэм хэмжээ, ёс зүйгээ хүндэтгэж, хууль тогтоомжийг дээдлэн, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэн, аливаа дутагдал зөрчилтэй эвлэрэхгүй тэмцэж ажиллахыг зөвлөв.


 

Сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны "Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай албан даалгавар”, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилт эрчимжүүлэх талаар зөвлөмж чиглэл, аймгийн удирдах ажилтны зөвөлгөөнөөс гаргасан зөвлөмжийг танилцуулан, төрийн албан хаагчдын ёс зүйн сэдвээр, төрийн албаны тухай хуулийн чиглэлээр арга зүйн зөвлөмж өгчээ. Сургалтад оролцогчдоос цаашид анхаарах асуудал дээр санал авч, сумын удирдлагууд дүгнэлт хийж, анхаарч ажиллахаар болсон байна.

Сумын төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтад оролцогчдоос улсын эрх ашгийг урьдал болгох төрийн үйлчилгээг түмэн олонд шуурхай хүргэх, төрийн хууль дээдлэх, төрийн албаны ёс зүйг хүндэтгэх зэрэг санааг оруулан, есөн заалт бүхий улс, түмэндээ өргөх андгайг гаргасан байна.


137 сэтгэгдэл