|

Сарлагийн хөөврийг гадаад руу экспортлох чиглэлээр Тэнгри компанийн захирал Нэнси Жонстон аймгийн Засаг даргатай уулзав

 Сарлагийн хөөврийг гадаад руу экспортлох чиглэлээр Тэнгри компанийн захирал Нэнси Жонстон аймгийн Засаг даргатай уулзав
Англи улсад сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Тэнгри” компаний захирал Нэнси Жонстон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нартай уулзлаа. Тус компани нь Архангай аймагтай сарлагийн хөөвөр нийлүүлэлт буюу үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг аймгаас авч, Английн зах зээлд эцсийн бүтээгдэхүүн болгон борлуулах мөн байгалийн эко байдал, зэрлэг амьтдыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. "Тэнгри” компани нь 2009 оноос Архангай аймгийн Хангай, Цахир, Булган, Өндөр-Улаан, Чулуут, Ихтамир, Цэнхэр зэрэг сумдаас үхрийн хөөврөө авдаг болсон байна.
 
Цаашид нөөцөд суурилсан үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын ажил дээр хамтарч ажиллая гэдэг саналыг хэлж байна. Аймаг орон нутгийн зүгээс ч энэ чиглэлээр ажиллах зорилго, хүсэл сонирхол байгаа учраас боломжоороо хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. "Тэнгри” компаний захирал Нэнси Жонстон ирэх оны 3-р сард Архангайд ирэхдээ Архангай аймагт байгальдаа ээлтэй, нутаг оронд нь тохирсон ямар аялал жуулчлал байх хэрэгтэй байна вэ гэдгийг судлах бүрэн судалгааны багтай ирнэ гэлээ.
 
Аймгийн Засаг даргын зүгээс ирэх оны 3-р сард уулзахдаа ямар ажлуудад хөрөнгө оруулалт шаардлагатай байх вэ, хэн нь юугаа хийх вэ, ямар ажил дээрээ хамтарч ажиллах вэ, цаашлаад ярьсан ажлаа даруй ажил хэрэг болгох чиглэлээр тодорхой саналтай уулзах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж уулзалтыг өндөрлөв.

41 сэтгэгдэл