Архангай /МОНЦАМЭ/. Монгол УлсынЗасгийн газраас БНСУ-ын Эксимбанкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн ажлыг эхлүүлээд байгаа.Үүний нэг нь Архангай аймаг бөгөөдтус төслийн Байгаль орчны болон нийгмийн нөлөөллийн үнэлгээний багийнБНСУ-ын төлөөлөл И СанХүн, ИмИ Жинтэргүүтэй ажлын хэсэг Архангай аймагтхоёрдахьудаагаа ирж,аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг сонсон, судалгаандаашаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулан, одоо байгаа байдалтай танилцлаа.
Судалгаагаар Цэцэрлэг хотын одоогийн 11 уурын зуухны хүчин чадал, ажиллаж байгаа байдал, хэдэн хүн ажилладаг, сургалт хэрхэн явуулдаг, дулааны шугамын насжилт, шинэчилсэн байдал, "Эх Голомтын илч” ХХК-ийн дулааны станцтай болох эсэхэд ямар байдлаар хандаж байгаа тухай, иргэдийн санал хүсэлт, хүлээлт ямар түвшинд байгаа, агаарын бохирдол бий эсэх гэх мэтчилэн олон асуудлын хүрээнд мэдээлэл цуглуулсан юм.
Дашрамд дуулгахадаймагтбаригдахдулааны станц барих төслийн ажилнь техник эдийн засгийн үндэслэлээболовсруулж дуусан,англи хэлээр бүрэнорчуулсан байна. Өнөөдрийн байдлаарЭрчим хүчний яаман дээр монгол хэлээр орчуулж байгааба ойрын өдрүүдэд дуусна гэдгийг дээрх төслийн багийнхан хэлж байна.
0 сэтгэгдэл