Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалын нийт 20 ажлын байрны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод болно. Шалгалтад орох иргэдийг энэ сарын 12, 13-нд бүртгэсэн бөгөөд нийт 146 иргэн бүртгүүлжээ.
Архангай аймагт МХГ болон татварын хэлтэст улсын байцаагч, ХХҮГ, ЭМГ-уудад мэргэжилтэн, НДХ-т байаагч гээд дэс түшмэлийн 14, нутгийн захиргааны эрхзүйн ажилтан, нийгмийн ажилтан, байгаль хамгаалагч зэрэг туслах түшмэлийн 6 сул орон тоо бүртгэгдсэн байна.
Шалгалтад хамрагдагсад ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгөөд тэнцсэн нь ур чадварын түвшин тогтоох шалгалт, мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох буюу ярилцлагын шалгалтууд өгөх юм.
0 сэтгэгдэл