|

Орон нутгийн чадавхжсан эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрхзүйн туслалцаа үзүүлнэ

 

 

Орон нутгийн чадавхжсан эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрхзүйн туслалцаа үзүүлнэ

 

Орон нутгийн эмэгтэйчүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тухай эрхзүйн мэдлэг олгож, тэднээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд болон хүүхдэд туслах зорилготой төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ.

"Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо” нэртэй дээрх төслийн хүрээнд сайн дурын 30 эрхзүйн хөтчийг бэлтгэх хоёр өдрийн сургалт өнөөдөр дуусч байна. Эдгээр хөтөч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч /даван туулагч/-ийн эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дараагийн шатны байгууллагад холбон зуучлах, зөвлөгөө өгөх зэргээр эрхээ хамгаалахад нь туслах юм.

 

Төсөл 2019 оны 7-р сар хүртэл нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд төслийн дунд үед энэхүү төслийн үйл ажиллагааг цаашид хэрхэн тогтвортой авч явах, сумдад хэрхэн хүрч ажиллах, бэлтгэгдсэн эрхзүйн хөтөч нарын аюулгүй ажиллах байдлыг яаж хангаж ажиллах талаар орон нутгийн холбогдох удирдлагуудтай уулзалт зохион байгуулах юм.

"Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо” төслийг Нээлттэй нийгэм форум ивээн тэтгэж, "Хөөрхөн зүрх” ТББ, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран ажиллах юм.

Дээрх төсөл нийслэлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мөн хэрэгжиж эхэлж байгаа ажээ.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл