Аймгийн төрийн албаны удирдах ажилтны зөвлөлгөөн зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Цэрэннадмидтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 11-р сарын 02-нд аймгийн төрийн албаны удирдах ажилтны зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Архангай аймгийн хэмжээнд нийт 159 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж, төрийн албанд нийтдээ таван мянга гаруй хүн ажиллаж байна. Бүтцээр нь авч үзвэл төрийн үйлчилгээний буюу боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагад дөрвөн мянга гаруй албан хаагчид ажиллаж, төрийн захиргааны болон төрийн тусгай албанд бусад албан хаагчид ажиллаж байна. Аймгийнхаа төрийн бүх байгууллагын дарга, захирал, эрхлэгч болон байгууллага доторх хэлтэс, албаны удирдлагуудыг хамруулан нийтдээ 280 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн төрийн албаны удирдах ажилтны зөвлөлгөөн зохион байгуулна.
-Зөвлөөгөөнөөс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Ер нь бол Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл нь төрийн албанд тэр дундаа байгууллага удирдаж байгаа хүний хувьд хамгийн чухал юм. Зөвлөлгөөнөөр төрийн албаны шинэчлэл, шатлан дэвших систем, хөгжлийн бодлого, төлөвлөлт хүний нөөц, манлайлал зэрэг нэлээд олон сэдвээр ярилцаж мэдээлэл өгнө. Нэг ёсондоо хууль хэрэгжүүлэхталаар чиглэл өгч, дараа нь үр дүн шаардана гэж ойлгож болно.
-Төрийн албаны тухай хуулийн онцлог нь юу байгаа вэ? Тэр дундаа удирдах албан тушаалд хамаарах өөрчлөлтүүд юу байна вэ?
-Тэгэхлээр дан ганц удирдах албан тушаалтан төдийгүй нийт төрийн албан хаагчдад хамаарах томоохон өөрчлөлт бол шатлан дэвших буюу карьерын системийг нэвтрүүлж байгаа явдал юм.
Тухайлбал, яамны төрийн нарийн бичгийн дарга болохын тулд төрийн албанд 16-гаас доошгүй жил, түүнээс газрын даргаар 8 жил ажилласан байх. Газрын дарга болохын тулд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс хэлтсийн даргаар 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардага тавигддаг болж байгаа. Ингэхээр төрийн албанд төрийн албаны ямарч мэдлэг, ажлын туршлагагүй хүн шууд дарга болдог асуудал байхгүй болно гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал бэхжиж, төрийн албаулс төрөөс хараат бус болно гэж үзэж байгаа. Үүнд лтус хуулийн шинэчлэлчиглэгдсэн. Мөн ажлын байрны дүн шинжилгээ хийгдэнэ. Түүнийг дагаад цалин хөлсний шинэчлэл хийгдэхээр байгаа.
-Төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлууд хэр хийгдэж байна. Ямар чиглэлд илүү анхаарч байгаа вэ ?
-Аливаа хууль батлагддаг. Тэгэхдээ хамгийн гол нь тухайн хуулийг хэрэгжүүлэх журам гэдэг хамгийн чухал байдаг. Үүнээсхуулийн хэрэгжилт ихээхэн хамаарна. Төрийн албаны шинэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд түүнийг даган гарах 47 журам шинэчлэгдэх шаардлагатайболж байгаа. Энэ журмууд УИХ-аар, Засгийн газраар ихэнх нь Төрийн Албаны Зөвлөлөөр орж батлагдана.
Улсын хэмжээнд одоо ихэнх журмуудыг боловсруулах ажлын хэсэг томилогдоод журмынхаа төслийг боловсруулаад иргэд аж ахуй нэгж байгууллагуудаас холбогдох саналуудыг аваад явж байна. Мөн Улсын хэмжээнд төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлэх буюу аттестачлах ажил 11 сараас эхлэн хийгдэнэ. Үүнд төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын албан хаагчид хамрагдана. Үүнд манай албан хаагчид сайтар бэлдэх шаардлагатай.
Бид аймгийнхаа хэмжээнд шинэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах болон сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд явж байна.
Тухайлбал, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх ажлыг эрчимжүүлж, 11-р сарын 15-ны өдөр төрийн албанд анх орох иргэний шалгалтыг зохион байгуулах гэж байна. Мөн 11 сарын сүүлээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Дашрамд хэлэхэд, төрийн албаны шалгалтад орохоор зорьж буй иргэд одоо хамрагдах боломжтой. Шинэ хууль хэрэгжээд эхлэхээр шалгалтын журам, хугацаа бас өөрчлөгдөөд явна.
-Ярилцсанд баярлалаа.
0 сэтгэгдэл