|

Бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор таксины үнэ өсөв

 

 

Бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор таксины үнэ өсөв

 

Архангай аймагт таксины үйлчилгээ 1-5 км дотор эргэлддэг. Өнөөдрийн байдлаар Цэцэрлэг хот дотор албан ёсны такси үйлчилгээний компани байхгүй бөгөөд хувийн таксины жолооч нар үнийг 2500-3000 төгрөг болгожээ.

Үүнд иргэд их бухимдалтай байгаа бөгөөд зарим нэг нь төр засгийг буруушаах, эсвэл үнийг аймагтаа зохицуулах газар байдаг эсэхийг сураглах, бүр таксидаж байхаар талхаа авах минь гэх хүн олон байна.


 

Аймгийн такси үйлчилгээний нэг онцлог нь нэг цэгээс нөгөө цэг хүрэх 3 км хүртэл замд тогтсон үнээр буюу сүүлийн дөрвөн жилд 2000 төгрөгөөр зорчдог байлаа. 1,5-2 км газарт 2000 төгрөг, 3-5 хүртэл км бол 3000-4000 төгрөгөөр явдаг гэсэн үг юм. Таваас илүү км-ын зайд таксидах бол жолоочтойгоо тохиролцох маягаар явж хэвшсэн байдаг. Харин ойрын өдрүүдээс бензиний үнэ аймгийн төвд 100-120 төгрөгөөр нэмэгдэж А-92 шатахуун 2070 төгрөг болсонтой холбоотойгоор таксины дээрх төлбөр өдрийн цагт 2500, орой, шөнийн цагт 3000 төгрөг болж нэмэгдсэн байна.

 

2 сэтгэгдэл