|

Таксиний жолооч зорчигчоо зодсон хэрэг гарчээ

Таксиний жолооч зорчигчоо зодсон хэрэг гарчээ

Өчигдөр оройн 17:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандан орчимд очихоор хоёр иргэн такси барьжээ. Улмаар таксины жолоочид очих газраа зааж өгтөл, жолооч уурласан учир хоёр иргэн буухаар болж, нэг нь бууж амжаагүй байтал авч давхижээ.

 

Энэ үед машинаас буулгахыг шаардсан зорчигч эмэгтэйг жолооч нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж гэмтээгээд замын хажууд буулгаад зугтсан байна. Хэрэг гарсан даруйд зорчигч эмэгтэй харъяа цагдаагийн газарт мэдэгдэж жолоочийг саатуулсан бөгөөд жолооч цагдаад мэдүүлэг өгөхдөө "Би хоногийн хоолоо олох гэж яваа хүн, би энэ эмэгтэйг зодоогүй” хэмээжээ. Цагдаагийн байгууллагаас уг жолоочийг торгох арга хэмжээ авна гэж хохирогчид мэдэгдээд байгаа аж.

Сэтгүүлч Ч.Зэвэг

1 сэтгэгдэл