|

Сарлагийн хөөвөр бэлтгэн нийлүүлэх хоршоодыг дэмжих төсөл хэрэгжинэ

 

Сарлагийн хөөвөр бэлтгэн нийлүүлэх хоршоодыг дэмжих төсөл хэрэгжинэ

 

"Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийг энэ сарын 11-нд эхлүүллээ. Төсөл 2022 он хүртэл Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Тариат, Өндөр-Улаан сумдын сарлагийн хөөвөр бэлтгэн нийлүүлэх хоршоодын үйл ажиллагааг дэмжих юм.

Ингэхдээ нэхмэлийн салбарын үйлдвэрүүдэд тогтвортой түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж улмаар тогтвортой бүтээгдэхүүний брэндийг үүсгэн бэхжүүлэн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, ногоон санхүүжилтын эх үүсвэрүүдэд тусалж, хэрэглэгчдийн хүрээг тэлэхэд дэмжлэг үзүүлэх замаар хоршоодыг дэмжих ажээ.

"Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хүрээнд нэхмэлийн салбарын жижиг дунд үйлдвэрлэл, энэ салбарын мэргэжлийн холбоод, 5000 малчин өрх, хоршоо, төрийн байгууллагууд, ШУТИС, Монгол ба Европын хэрэглэгчид, Европ дахь нэхмэлийн компаниуд руу чиглэсэн ажлуудыг нэлээд хийх ажээ.

 

Төслийн үр дүнд тогтвортой, чанартай түүхий эд бэлтгэгдэж, малчдын орлого нэмэгдсэн байна гэж үзэж байгаа юм. Мөн Монголын ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сайжирсан, ямарваа нэг төслүүддээ санхүүжилтын эх үүсвэр олсон, Монгол ноос ноолууран бүтээгдэхүүн Монгол-Европын хэрэглэгч, үйлдвэрлэгч нарт танигдаж, борлуулалт нэмэгдсэн байх ажээ.

Тус төслийг Архангай аймагт Европын холбооноос санхүүжүүлтээр Монголын бэлчээр ашиглагчдын холбооны Архангай дахь салбар холбоо хэрэгжүүлэх юм.


0 сэтгэгдэл