|

Азербайжаны Ерөнхийлөгч эхнэрээ дэд Ерөнхийлөгч болгожээ

Б.СЭВЖИДМАА


Азербайжаны Ерөн­­хийлөгч Илхам Алиев эхнэрээ дэд Ерөн­хийлөгчөөр то­мил­­жээ. Тус улс өнгөр­сөн есдүгээр сард бүх нийтийн санал асуул­га явуулж, дэд Ерөнхийлөгч хэ­мээх шинэ албан тушаалтай болсон юм. Харин анхны дэд Ерөнхийлөгчөөр тэргүүн хатагтай Мехрибаныг томилсон нь шуугиан дагуулж, Илхам Алиев анхнаасаа гэр бүлдээ зориулж энэ албан тушаалыг бий болгосон байж хэмээн шүүмжилж эхэллээ.

Улсын дэд ерөнхийлөгч нь төрийн тэргүүнийг үүргээ гүйцэтгэх боломжгүй болвол түүнийг орлох эрхтэй хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгажээ. Тэгэхээр нөхөр нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болвол эхнэр нь төрийн эрхийг гартаа авах бололцоо бүрдэнэ гэсэн үг.

Тэргүүн хатагтай Мехрибан өмнө нь парламентад сонгогдож байсан туршлагатай гэнэ. Гэсэн ч түүний томилгоог олон нийт эерэгээр хүлээж авахгүй байна. Учир нь, төрийн тэргүүн Алиев өнгөрсөн есдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг долоон жил болгон сунгуулсан бөгөөд энэ бүгд төрийн эрхэнд урт удаан хугацаагаар баттай суух гэсэн санаархлын илрэл гэж шүүмжлэгчид үзэж байна.

И.Алиев нь 2003 онд эцгээсээ Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан юм. Түүний эцэг Азербайжан улсыг Зөвлөлтөөс салсны дараа улсаа удирдаж байгаад төрийн эрхийг хүүдээ шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: www.assa.mn

0 сэтгэгдэл