|

АРХАНГАЙН ЦАГААН ДАВААНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАВ

АРХАНГАЙН ЦАГААН ДАВААНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАВ

 

Архангай аймгийн нийт нутгаар цас орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Цагаан давааны замд тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тус давааны замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлалаа.

Иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргууны нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

0 сэтгэгдэл