|

Архангайд нойтон цас орж байна

Архангайд нойтон цас орж байнаАрхангайд нойтон цас орж байна 

Архангай аймагт есдүгээр сарын 27-ноос эхлэн орсон бороо шөнөдөө цас болон өнөөдрийг хүртэл орсоор байна. Аймгийн төв Цэцэрлэг хот доторх болон баруун чиглэлийн хатуу хучилттай замын зорчих хэсэг дээр цас орж хайлж байгаа учраас хальтиргаа гулгаа үүсчээ.

Мөн Цагаан давааны хайрган хучилттай замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэнийг "Архангай АЗЗА" ТӨХК-ийн ажилтнууд цэвэрлэж байна. Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай ч хэвийн зорчиж буй.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр есдүгээр сарын 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон  анхааруулж байна.



 

Мөн жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


0 сэтгэгдэл