|

Тарнын голын гүүрэнд эвдрэл үүсчээ

Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн зааг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур багана үерийн улмаас суулт өгч эвдрэл үүсчээ.

Үүнтэй холбогдуулан гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэг эгнээгээр зорчуулахаар болгож тэмдэг, хашилт хаалт хийсэн байна. Иймд иргэд, жолооч нар энэ чиглэлд зорчихдоо замын тэмдгийн заалтыг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

0 сэтгэгдэл