|

Шинэ гэр бүлүүдэд газар өмчлөлийн гэрчилгээ гардуулав

 

 

 

Шинэ гэр бүлүүдэд газар өмчлөлийн гэрчилгээ гардуулав

 

Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит шинээр гэр бүл болсон хосуудад хүндэтгэл үзүүлэх өдрийн хоёр дахь удаагийн арга хэмжээ болжээ. Тэд гэрлэлтийн гэрчилгээ, малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг, шинэ гэр бүлийн хороололд өрх бүр 700м2газар өмчлөлийн гэрчилгээгээ гардан авсан юм.

Батцэнгэл сум энэ жилээс эхлэн шинэ хосууддаа шинээр газар олгож эхэлсэн бөгөөд энэ онд нийт 15 шинэ өрхөд газар олгох юм байна. Ирэх жил 12 шинэ хосд өгөхөөр төлөвлөжээ.

 

Арга хэмжээнд тус сумын Улаанчулуу багийн С.Чимэд-Очир, Хөнөг багийн Г.Баярбаатар, Дэл багийн Ц.Жалбаа, Б.Баярсайхан, Ц.Лувсаншарав, Баян-Уул багийн харьяат Ц.Мишигдорж, Цац багийн харьяат Д.Хосбаяр, Ж.Алтангэрэл нарын нийт найман гэр бүл оролцсон байна.Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт болов.


0 сэтгэгдэл