|

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ

 

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ

 

"Miss World 2018”/ "Дэлхийн мисс-2018”-/ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр шалгарсан Э. Энхриймаа "Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүлжээ.

Э.Энхриймаа"Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд сурагчдын дунд "СҮРЬЕЭГҮЙ ГЭР БҮЛ” сэдэвт зураг зуруулж, олон нийтийн газарт үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн олон нийтийн дунд "10 төгрөг” аян өрнүүлж, хандив цуглуулж, сайн дурын сан байгуулж, явуулын болон дансаар хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

Мөн сүрьеэгээр эмчлүүлж байгаа өвчтөнд зориулж найман сая төгрөгийн нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Орхон аймаг дахь бүсийн оношлогооны төвд хүлээлгэн өгчээ.

Цаашид түүний хэрэгжүүлж буй "Сүрьеэгүй Монгол (END TB)”сайн дурын төслийн аяныг нийслэлийн бүх дүүргүүдээр үргэлжлүүлэх аж.

Тэрбээр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, англи, орос хэлтэй аж. Мөн өнгөрсөн долдугаар сард "Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар шалгарсан билээ.

"Miss World 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах аж. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн тус тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэснийхээ ялагчийг оролцуулж, эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн юм.

 


0 сэтгэгдэл