"Дэлхийн мисс-2013"-ын титмийг зүүсэн үзэсгэлэнт Меган Янг нь АНУ-ын Виржиния мужийн Александри хотод 1990 оны хоёрдугаар сарын 27-нд төрсөн. Тэрээр Филиппиний загвар өмсөгч, жүжигчин, хөтлөгч бөгөөд 1951 оноос хойш "Дэлхийн мисс" - ээс тэргүүн миссийг хүртсэн анхны Филлиппин эмэгтэй юм. 15 настай байхаасаа урлагийн салбарт хөл тавьсан "StarStruck" хэмээх шоу нэвтрүүлэгт орж олны танил болох зам нь нээгджээ.
Түүний ээж филиппин, аав нь Америк. Меган Янгийг арван настай байхад тэднийх Филиппинд нүүжээ. Дунд сургуулиа дүүргэсэний дараа буюу 2011 оноос Saint Benilde дахь De La Salle-College - д кино урлагийн чиглэлээр суралцаж эхэлсэн юм.
Тэрээр Лорэн Янг хэмээх нэг эгчтэй бөгөөд Филиппиний нэртэй жүжигчин эмэгтэй юм. Тийм ч учраас эгчтэйгээ хамт зар сурталчилгаанд тоглож эхэлсэн бөгөөд түүний гадаад төрх найруулагч, продюсеруудын анхаарлыг татжээ. Ингээд нэгэн найруулагчийн урилгаар "Star magic presents" шоу нэвтрүүлгийг хөтлөх болсон байна. Зөвхөн хөтлөгч хийгээд зогсохгүй "Never say goodbye", "Babe, I love you", "Bang Bang Alley" зэрэг арав гаруй кинонд тогложээ.
Түүнийг загварын ертөнц ч сонирхож эхлэв. Олон улсын миссийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, "Miss world Philippines-2013"-ы ялагч болсноор "Дэлхийн мисс-2013"-д оролцох эрхтэй болжээ. Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдээс гоо үзэсгэлэн, оюун ухаан, ур чадвар, авъяасаараа тэргүүлэн "Дэлхийн мисс" хэмээх эрхэм нэрийг хүртэж, дэлхий даяар нэр алдартай болсон юм.
Дэлхийн мисс болсноосоо хойш олон сайн үйлсийн аян өрнүүлж байгаа бөгөөд хар салхинд өртөн гэр оронгүй болсон ядууст тусламж үзүүлсээр байна. Меган Янг тусламж хэрэгтэй газарт өөрийн биеэр очиж, Филиппиний улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран хэд хэдэн орнуудад тусламжийн гараа сунгаад байгаа сайн үйлстэн юм.
0 сэтгэгдэл