|

Газрын доорх усны хяналтын цооногийг хүлээж авав

 

Газрын доорх усны хяналтын цооногийг хүлээж авав

Архангай аймгийн Орхон Чулуут голын сав газрын захиргаа Туул голын сав газрын захиргаанаас газрын доорх усны хяналтын 11 цооногийг энэ сарын 14-нд хүлээн авлаа.

Цооногийг Монгол Улсын Засгийн газар, Нидерландын вант Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн "Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь" төслийн хөрөнгөөр хийсэн байна.

 

Газрын доорх усны хяналтын цооногт түвшин хэмжигч, даралт хэмжигч багаж суурилуулснаар усны түвшин, даралт, температур зэрэг үзүүлэлтийг тодорхойлох боломжтойгоос гадна олон жилийн мэдээллийг цуглуулж, боловсруулж газрын доорх усны түвшний хэлбэлзлийг харж болох аж.

Мөн усны хэрэглээний ашиглалтыг тодорхойлж болох гэнэ. Орхон Чулуут голын сав газрын харьяанд нийт 14 хяналтын цооног байдаг. Үүнээс Батцэнгэл, Өлзийт, Эрдэнэбулган суманд нийт таван хяналт шинжилгээний цооног бий.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл