Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Түүнчлэн,
	 -Иргэд, аж ахуйн нэгж байгууллага 
аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи 
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
	 -Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
	 -Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
	 -Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
	 -Голуудын усны түвшин буураагүй 
байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан 
хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.





























.jpg)
.jpg)










































36 сэтгэгдэл