|

Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ

Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ

Австрали улс Израилийн нийслэл Иерусалим хотыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, тус улсын Тель-Авив хотод суугаа Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэхээр төлөвлөж байгаа тухай Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуд мэдэгдсэн байна.
С.Моррисон даваа гарагт Б.Нетаньяхутай утсаар ярих үедээ энэ тухай мэдэгдсэн бөгөөд үүний хариуд Израилийн Ерөнхий сайд талархаж буйгаа илэрхийлжээ.
2017 оны 12 дугаар сард Израилийн нийслэл болсон Иерусалим хотноо АНУ тус улсад суугаа Элчин сайдын яамаа энэ оны тавдугаар сард нээсэн нь палестинчуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм. Иерусалим хотын статус нь Палестинчууд болон Израилийн хоорондох маргаантай асуудлуудын нэгд зүй ёсоор тооцогдсоор ирсэн билээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл