|

Иран цөмийн зэвсэгтэй байхыг АНУ зөвшөөрөхгүй

 
 Иран цөмийн зэвсэгтэй байхыг АНУ зөвшөөрөхгүй

Синьхуа агентлагийн  мэдээ: Иран цөмийн зэвсэгтэй байхыг АНУ яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэж АНУ-ын  дэд ерөнхийлөгч Пенси 28-нд хэлсэн байна.

Тэрээр мөн өдөр Нью-Йоркт,  Израйлиас НҮБ-д суугаа дипломат албан тушаалтнуудад хандан хэлсэн үгэндээ:  Трампын засгийн газар парламенттай нягт хамтран ажиллаж хуулийн төсөл боловсруулан, Ираны цөмийн хэлэлцээрийн дутагдалтай талыг нөхөж байна гэжээ.  
Пенси: Трампын засгийн газар Израйлийг дэмжих  байр сууриа баримтлах бөгөөд Трампын хувьд Израйль дахь АНУ-ын элчин сайдын  яамаа хэзээ, ямар арга замаар Тел-Авиваас Иерусалим руу нүүлгэхийг бодолцож  байна гэжээ. Мөн Ойрх Дорнодын энх тайвныг Трамп дэмжих боловч Израйлийн аюулгүй  байдлаар золиос болгохгүй хэмээн онцолжээ. 

ХОУР



1 сэтгэгдэл