|

Иордан дахь Израилийн элчин сайдын яам руу халджээ


Иордан дахь Израилийн элчин сайдын яам руу халджээ

Амман дахь Израилийн элчин сайдын яам руу халдах үеэр Иорданийн нэг иргэн амиа алдаж, Израиль болон Иорданийн хоёр иргэн шархадсан байна. Шархадсан хоёр иргэн тавилгын компанид ажилладаг байсан бөгөөд элчин сайдын яамруу дайрахаас өмнө яамны байранд орсон байжээ. Иордан дахь Израйилийн элчин сайдын яам руу дайрах болсон шалтгаан хараахан тодорхой болоогүй байгаа аж.

Тус элчин сайдын яам нь өөрийн эзэмшлийн байшинд бус орон сууцны барилга дотор байрладаг байна. Одоогийн байдлаар ЭСЯ-ыг Аюулаас хамгаалах албаныхан хамгаалалтандаа авч, ажилтнуудыг нь байрнаас нь гаргажээ.Израилийн эрх баригчид уг хэрэг явдалд ямар нэгэн тайлбар өгөөгүй ба энэ талаар мэдээлэл өгөхийг хориглосон гэсэн мэдээ байна.

Хэрэг явдал болсон газрын ойролцоо байгаа ВВС-ийн сурвалжлагчийн мэдээлснээр, тус ЭСЯ байрладаг гудамжтай залгаа гудамжнуудыг хамгаалалтанд авсан ба эрх баригчид одоогоор  ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. 
Израиль болон Иордани улс 1994 онд энхийн гэрээ байгуулсан хэдий ч Израилийн эрх баригчид Зүүн Иерусалимын Сүмийн овооны эргэн тойронд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаснаас хойш хоёр орны харилцаанд сүүлийн өдрүүдэд үл ойлголцол үүсээд байгаа ажээ.

365 сэтгэгдэл