|

Монголчууд 61 улс руу визгүй зорчих боломжтой


Монголчууд 61 улс руу визгүй зорчих боломжтой


 

"Henley Passport Index” жагсаалт шинэчлэгджээ. "Henley & Partners” компанийн гаргадаг "Henley Passport Index” жагсаалт нь санхүүгийн компаниудын гаргасан хэд хэдэн индексүүдийн нэг бөгөөд Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо болон 199 улсын паспорт, 227 чиглэлд зорчсон баримт мэдээлэлд суурилдаг байна. Бүтэн жилийн турш үргэлж шинэчлэгдэж байдгаараа уг жагсаалт давуу талтай.

 

Монгол улсын хувьд 61 улс руу визгүй зорчих эрхтэй гэдгээрээ жагсаалтын 80 дугаар байранд оржээ. Улсын жагсаалтыг ЭНД ДАРЖ сонирхож болно.

Дэлхийн хамгийн хүчирхэг паспорт 
/Япон, Сингапур/

"Henley & Partners” компанийн гаргадаг "Henley Passport Index” жагсаалтыг Япон улсын паспорт 190 улс руу зорчих эрхтэй гэдгээрээ тэргүүлж, дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор нэрлэгджээ.

Япон улсын иргэд энэ сарын эхээр Мьянмар луу визгүй нэвтрэх эрхтэй болсноор ийнхүү жагсаалтыг тэргүүлж, Сингапур 189 улс руу нэвтрэх эрхтэйгээр хоёрдугаар байрт оржээ.

/Герман, Франц, Өмнөд Солонгос/

Герман паспорт өмнө нь 188 улсаар жагсаалтыг тэргүүлж байсан бол одоо Франц, Өмнөд Солонгостой адил гуравдугаар байрт жагсжээ.

/Их Британи, АНУ/

Тэгвэл АНУ, Их Британий паспорт 186 улсад нэвтрэх эрхтэйгээрээ тавдугаар байрт байна.

/ОХУ/

Харин ОХУ-ын паспорт 119 орон руу нэвтрэх эрхтэйгээрээ 47-р байрт орж буужээ.

Арабын Нэгдсэн Эмират улс аялал жуулчлалын бүс гэдгээрээ алдартай тул 2006 оны 62 дугаар байрнаас 21 дүгээр байр луу өгссөн бол БНХАУ-ын паспорт 2017 оноос хойш 14 байр өгсөж, 71 дүгээрт жагсчээ.

"Henley & Partners”-ын захирал Кристиан хэлэхдээ "Дэлхийн улс орнууд хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа сайхан бөгөөд итгэмээргүй дүр зураг харагдаж байна”, "БНХАУ болон Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсыг харахад тэд дэлхийд илүү нээлттэй болж, бусад улс орнуудтай харилцаагаа сайжруулж буй нь энэхүү жагсаалтын байрны өөрчлөлтөөс анзаарагдаж байна” гэв.

Henley Passport Index жагсаалт

/Улс: визгүй зорчих улсын тоо/

1. Япон: 190
2. Сингапур: 189
3. Герман, Франц, Өмнөд Солонгос: 188
4. Дани, Финланд, Итали, Швед, Испани:187
5. Норвеги, Их Британи, Австри, Люксембург, Голланд, Португал, АНУ: 186
6. Бельги, Швейцарь, Ирланд, Канад: 185
7. Австрали, Грек, Мальт: 183
8. Шинэ Зеланд, Чех: 182
9. Исланд: 181
10. Унгар, Словен, Малайз: 180

Жагсаалтын хамгийн сүүлд Афганистан, Ирак оржээ.

Мөн "Arton Capital’s Passport Index” гэж бий. Үүнд НҮБ-д бүртгэтэй 193 улс болон Тайвань, Макао, Хонконг, Косово, Палестин, Ватикан зэрэг бүс нутгийг хамруулдаг.

Энэ байгууллагын 2018 оны жагсаалтаар Сингапур улсын паспорт 165 орноор тэргүүлж, Дани, Швед, Финланд, Люксембург, Итали, Франц, Норвеги, Голланд, Испани, Өмнөд Солонгос, АНУ-ууд 164 улсаар удаах байранд оржээ.

эх сурвалж:undesten.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл