|

Дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээр байрт эрэмбэлэгджээ

СNN телевизээс гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн талаар Дундад Азийн улс орнуудын мэдээ, мэдээллүүдийн нэгдсэн портал болох www.ca-news.org сайт онцолжээ.

Тус телевиз өөрийн сайтад Монголын талаар: «Тус үндэстний амьдарч буй газрын тэнгэрт нууцлагдмал зүйлс их байна. Тэд бол маш их тэвчээртэй, эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэн. Нүүдэлчин амьдралын дүр төрхийг өдий хүртэл хадгалж, хөөмий тоглох, эсгий гэрт амьдрахыг илүүд үздэг. Гутал, дээл, малгайгаа арьсаар хийдэг. Энэ нь тэдний түүхэн мистик дүр төрхийг улам тодруулдаг. Бүргэдийг одоо хүртэл гэрийн амьтдын адил тэжээдэг» хэмээн бичжээ.
 

Хүчирхэг 14 үндэстний жагсаалтыг Бразилчууд тэргүүлж, Сингапур, Ямайкийн ард түмэн удаах байруудад, Америкчууд монголчуудын дараа буюу тавдугаар байрт жагсжээ.

Б.Саруул

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл