"Хумсалсаар хумсалсаар хулгайч, хуурсаар хуурсаар худалч” ардын үг ямар үнэн болохыг өнөө л ухаарч байна. Улсын маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай очсон газар бүхэндээ элдвээр хачир, чимэгтэй ярьсаар байгаад өөрөө ч тэр ярьсан, хийсэн зүйлээ мартаж уймардаг бололтой. Аргагүй биз энэ 3 сая хүн толгойлж худлаа ярьж яваа юм чинь.
Өвлийн улирал ирэхэд л Улаанбаатарчууд УТААНБААТАР болж сая л нэг ухаарч энэ гамшигийг яах вэ? хэмээн хэн нэгнээс
бурууг хайж эхэлдэг гэм биш зан. Өнөөдөр ч байна, маргааш ч байх нь дамжиггүй. Гэхдээ энэ шийдэлд хүрэхгүй гэсэн үг биш л дээ. Зүгээр л өнөөгийн засаг захиргаа хэлснээ, хийснээ мартчихдаг манайхны зан болохоор хэлсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон албаны хүмүүс сэтгүүлчдийн хүлээн авч зангиагүй уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч маань ёстой л бөөлөх гэдгийг үзүүллээ.
Утаа, агаарын бохирдол Улаанбаатар хотод гамшигийн төвшинд хүрсэн талаар дээр дооргүй ярьдаг зүйлийг хамж шимээд л өнөө үгийг нь сонсохгүй байсан "Утааны эсрэг ээжүүд” хөдөлгөөнийхний жагсаал дээр хэрэглэж байсан лоозон үгсийг уран цэцэн яриан дундаа хавчуулж байгаад л Сү.Батболд мээрийн авч хэрэгжүүлж байгаа хотод шилжин ирэгсдийн тоог хязгаарлах хүртэл арга хэмжээ зөв. Энэ ардчилсан нийгэмд байх. Үндсэн хуулинд заасан хүн эрүүл, амьд явах эрхтэй гэсэн хамгийн том заалтад нийцнэ. Тиймээс ч ийм зохицуулалт хийхээс ч өөр аргагүй. Мөн та нар Ерөнхийлөгч үүнийгээ долоон жэилийн өмнө ярихгүй яасан юм. Одоо л сэрж байгаа юм уу гэж бодож байгаа байх. Би 2009 онд сонгогдоод Улаанбаатарын утаа хүн амьдрахад бэрх боллоо гэдгийг Ерөнхийлөгчийн хувьд анх удаа хэлж байсан. 2011 онд намайг дэлхийн агаарын бохирдлын эсрэг хамгийн их санаачлага гаргасан Ерөнхийлөгч гээд НҮБ-ын Байгаль, орчны шагналаар шагнасан. Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Би зургаан жилийн өмнө "Утааг зүрхэндээ хар " гэж хэлсэн. Та нар мартсан байх аа” хэмээн загнах нь холгүй индэрийн ард зогссон.
Харин нэгэн сэтгүүлчийн асуулт түүнийг мад тавьчихав уу даа.
"-Таны шагнал авсныг хэвлэлийнхэн мартсан байж магадгүй. Гэхдээ "Цэвэр агаар сан”-гийн нэрээр асар их мөнгөөр халаасаа зузаатгасан хүмүүсийг бид мартаагүй. Та бол өнгөрсөн хугацаанд бүх шатны дарга, сайд хийсэн хүн. 2009 оноос эхэлж агаарын бохирдолыг буруулахад анхаарч ажиллаж эхэлсэн гэлээ. Тэгвэл яагаад өнөөдөр л ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж байна вэ? Зөвлөмжид тусгасан зүйлсийг өнгөрсөн хугацаанд шийдчихэж болох асуудал олон багтсан байна.
-Нэг шийдвэр гаргаад шийддэг байсан бол утааны асуудал цэгцрэх байсан. Хүндрэл бол ийм. Өөрийгөө магтсан бол уучлал гуйж байна. Утаан дээр улстөржилт хэрэггүй. ҮАБЗ 2010 оноос хойш утааны асуудлаар таван удаа хуралдаж, 13 удаа зөвлөмж шийдвэр гаргасан. Гэхдээ ҮАБЗ шиг бүх байгууллага санаа тавибал бид үр дүнд хүрнэ. Цаашид утааны асуудлаар ҮАБЗ-ийг гурван сард нэг удаа хуралддаг болъё гэж бодож байна. Өмнө нь жилд нэг удаа хуралдаж, хэлэлцдэг байсан бол уучлаарай. Ер нь УИХ-ын хавар намрын чуулганаар утааны асуудлыг оруулж байя. Шаардлагатай тохиолдолд УИХ энэ асуудлаар ээлжит бус чуулган хийх хэрэгтэй. Хийхээр тохирсон. Засгийн газар ч энэ асуудлыг авч хэлэлцэхээр тогтсон. Би энэ их хурлын бүрэлдэхүүнд маш их итгэж байгаа шүү. Олон жил сонгогдсон олон гишүүн байгаа. Анх удаа сонгогдсон 40 гаруй гишүүн бий. Чи шийдвэр гарахгүй бол эрх мэдэлтэй байгаад яах юм бэ. Шийдвэр гаргахгүй бол албан тушаал байгаад яах юм бэ. Би энэ асуудлаар тодорхой шийдвэр, ахиц гарахгүй бол цаг нөгцөөж байна гэж бодож болно. Үүнийгээ дээрээсээ эхэлж хэрэгжүүлэх хэрэггэй. Улаанбаатар хотын ИТХ энэ асуудлаар УИХ шиг хуралдаж байгаа. Мөн хариуцлагын асуудлыг тусгаж авах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах хуулийн төслийг оруулж байхад хариуцлагын заалтуудыг сулруулаад хассан. Утааг бууруулж чадаагүй бол Засгийн газар, хотын дарга огцордог байсан бол ахиц гарах байсан гэж ярьдаг. Энэ үнэн. Тэгэхээр хариуцлагын асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй. Хариуцлагын заалт байхгүй бол ухралт гэж үз.” хэмээн хариулах юм.
2009 оноос хойш агаарын бохирдлын тухай ярьсан хэлсэн гээд л шат шатны дарга сайдын үүрэг гүйцэтгэж байсан хүн өнөөдөр зүгээр л бусдаас хариуцлага нэхээд би хэлсэн, та нар сонсоогүй гээд ярьж байх нь хэр таарамжтай юм бол. Үнэндээ хэлэх үггүй болоод л ҮАБЗ хэдэн удаа хуралдсан, төдөн удаа захирамж шийдвэр гаргасан гээд ярихаас хэтрэхгүй байна. Үнэхээр л шийдвэр зкахирамж гаргасан бол хэрэгжүүлэх тал дээр нь хэр зэрэг анхааран ажилласан юм бол. Ер нь уран илтгэж иргэдийн чихэн дээр цэцэг ургуулахаас өөр шийдвэргүй л Улчн Ерөнхийлөгч байгаад байгаа нь харамсалтай.
Үнэхээр л хариуцлага үүрэх чадвартай бол өөрийн саналаараа Ерөнхийлөгч гэх албан тушаалаас бууж огцрохгүй, зууралдаад байгаа нь бүр хачирхалтай.
Эх сурвалж bolod.mn
ЧОЙ
833 сэтгэгдэл